card

Түүхэн товчоо

Онцлох мэдээлэл

Тээврийн прокурорын газрын түүхэн товчоо

Тээврийн прокурорын газар нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 422 дугаар тогтоолоор “Улаанбаатар төмөр замын прокурорын газар” гэсэн нэртэйгээр 1955 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс  байгуулагдсан түүхтэй.

Тус прокурорын газар нь прокурор 1, мөрдөн байцаагч 1, галч-зарлага 1, бүгд 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Улс орны хөгжлийн чиг хандлагаас үүдэн Улсын Их Хурлын 1993 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор “Улаанбаатар төмөр замын прокурорын газар”-ыг “Тээврийн прокурорын газар” болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан тус прокурорын газар нь тухайн үеийн Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс, Замын   цагдаагийн   газар,   Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн   хэлтсийн   хэрэг   бүртгэх, мөрдөн байцаах, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд, түүнчлэн Буянт-Ухаа дахь Гааль, Мэргэжлийн  хяналт, Хил хамгаалах, Гадаадын   иргэн, харьяатын   асуудал   эрхлэх байгууллагуудын болон төмөр  замын   тээврийн   хяналтын   албадын үйл ажиллагаанд хяналт тавихаар болж, үйл ажиллагаа нь өргөжсөн бол өдгөө Тээврийн прокурорын газар нь 34 прокурор, ажилтны орон тоотой ажиллаж байна.