ПРОКУРОР, МӨРДӨГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЦУВРАЛ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ПРОКУРОР, МӨРДӨГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЦУВРАЛ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээврийн прокурорын газраас Шүүх шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан зам тээврийн ослын хэрэгт хяналт тавих прокурор, мөрдөгч нарыг чадавхжуулах зорилгоор “Зам тээврийн ослын шийдвэрлэлт-Шинжээчийн дүгнэлт” сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг зохион байгууллаа.

Тодруулбал, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн Тээврийн салбарын эрхлэгч, доктор Ph.D, шинжээч И.Базаррагчаа “Зам, тээврийн осол, хэрэгт шинжилгээ хийх нь”, “Зам тээврийн осолд орсон автомашины хурдыг тодорхойлох аргууд”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахлах дэслэгч, Г.Цэндсүрэн “Зам тээврийн ослын газарт үзлэг хийхэд анхаарах асуудлууд” сэдвээр тус тус сургалтыг явуулсан байна.

Сургалтад Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорууд болон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч нар хамрагджээ.